Powered By Blogger

Monday, August 27, 2012

Б.Анарын шүлгүүдээс

Бичиг цаасаа эмхэлж байсан чинь хүүгийн маань бичсэн шүлэгтэй цаас гарч ирэв. Түүнийг сийрүүлснээ энд орууллаа. Тусгаар тогтнолын тухай сайн сайхнаар бичсэн нэг байхад асуудал хөндсөн байдлаар бас бичсэн байх юм. Хайр, эх орны тухай бичсэн 10 настай хүүхдийн сэтгэхүй сонирхолтой агаад үнэнд хэрхэн ойртуулсныг уншигч та бүхэн тунгаана бизээ.Эх хувийг нь тодоор харья гэвэл зурган дээр дараарай.

“Тусгаар тогтнол бидийн бахархал”

Монгол гэдэг нэрийн дор
Мөнхжин амьдарч ирсээн бид
Эзэн Чингисийнхээ алдрын дор
Энхтайван амьдарсаан бид
Яруу сайхан морин хуур минь
Аялгуу эгшигээ хөглөн гаргасан
Эзэн Чингис хаан минь харин
Эрэлхэг зоригтойгоор тулалдсан
Олимпийн дэвжээн дээр гарч
Алтан медаль хүртэн
Төрийн далбаагаа мандуулж
Монгол улсаа алдаршуулсан
Тусгаар тогтнол бидэнд
Эрх чөлөөг бэлэглэсэн
Бас тэр дээрээс нь
Үндсэн хуулийг дагуулсан
Монгол гэдэг нэртэй
Дэлхийн нэгэн улс
Гайхам, сайхан бүхнээрээ
Дэлхийг алдаршуулсан улс


Тусгаар тогтнол биднийг
Цуст дайнаас аварсан ч
Ард түмнээ харин
Ажилгүйдлээс авраагүй
Хөөрхий Монгол улс минь
Ард түмэндээ туслах гэж
Алт эрдэнэс бүхнээ
Гадагшаа гаргадаг нь сонин
Мөнгө олох гэж л бид
Сайхан бүхнээ худалдаж
Хүн бүхэнд тусласан ч
Монгол улсаа хоосолсон
Бидний ирээдүйн хүүхдүүд
Ингэж амьдрана гэхэд
Бүх хүн дургүйцэж
Инээж баясахгүй нь лавтай
 

Хөлдөж царцсан сэтгэлийг минь
Гэсгээж чи туслаач
Хөөрхий энэ зүрхэнд минь
Гал болон дүрэлзээч
Хайрын минь эзэн болж
Харанхуйгаас намайг авраач
Бяцхан энэ зүрхэнд минь
Эмч болон ирээч
Энэ биеийг минь тэгээд
Нар болон гийгүүлээч
 
Өдий хүртэл өсгөж өгсөн ээж аавдаа хайртай
Өөрөөсөө илүү төрсөн найз охиндоо хайртай
Өчүүхэн ч гэсэн намайг ойлгодог андууддаа хайртай
Өнө мөнхөд орших дошиндоо ч хайртай



1 comment: