Powered By Blogger

Monday, October 8, 2012

Б.Анарын шүлэг

2012.09.28 буюу Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Чойбалсан хот байгуулагдсаны 74 жилийн ойн өдөрт зориулж 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд зарласан Миний хот шүлгийн уралдаанд хүү маань энэ шүлгээрээ 3 дугаар байрт шалгарав. Бурмаар шагнахаар урмаар шагнаа гэж их урам зориг авсан байх гэж найдна.


МИНИЙ ХОТ


Агуу их өвөг дээдэстэй миний хөх Монгол

Алдар цуу гавьяа нэртэй миний сайхан хот

Амь насаа хайрлалгүй тэмцсэн миний дайчин эрс

Аймшигт дайныг давж чадсан миний эх нутаг

Харийн цэргүүдээс нутгаа харамласан хот

Хэцүү бүхнийг давж туулсан хот

Ургах нартай түрүүлж золгодог хот

Улаан тугийн одон авах эрхтэй хот

Эмгэнэлт дайны эсрэг бамбай болон зогсож

Эх орондоо энх тайвныг авчирсан

Улс орныхоо цохилох зүрх болсон

Улаан тугийн одонт миний баатар хот

Өндөр сайхан барилгууд ярайж

Өдрөөс өдөрт цэцэглэн хөгжих

Өрх гэр нь жаргалаар дүүрэн

Өөдлөн дэвжих миний хот

Агуу дайчдын өлгий нутаг Чойбалсан

Алдарт Монголын зүүн хязгаар Чойбалсан

Хот нь амгалан иргэд нь жаргалтай Чойбалсан

Энэ бол миний хайртай хот Чойбалсан
Аймгийн тэргүүний VI сургуулийн

7а ангийн сурагч Б. Анар

2012.09.20

No comments:

Post a Comment